Байгууллагын товч түүх

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2002 онд шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын  2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн а/105 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” болон өөрчлөгдсөн бөгөөд Цагдаагийн байгууллагын харъяанд байсан Баривчлах, цагдан хорих байрыг хүлээн авч, хорих анги, шийдвэр гүйцэтгэх хэсэг, цагдан хорих байр гэсэн 3 бүтэцтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар Шийдвэр гүйцэтгэх албанаас салж төсөв, орон тооны бие даасан байдлаар Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн б/1204 дүгээр тушаалаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн б/895 дугаар тушаалаар Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/138 дугаарт тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус хэлтсийн даргаар:

2014-2015 оны 09 дүгээр сар хүртэл дэд хурандаа П.Манлайбаатар;

2015 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл ахмад Б.Раднаасүрэн;

2017 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хошууч Э.Дүүрэнцэнгэл

2019 оны 02 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл ахмад Л.Ганпүрэв;

2019 оны 10 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл дэд хурандаа Ц.Сандагдорж

2020 оны 10 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэл дэд хурандаа Б.Цэвээндаш

2020 оны 12 дугаар сараас одоог хүртэл хошууч Т.Даваасүрэн томилогдон ажиллаж байна.

Хэлтэс нь хэлтсийн дарга бөгөөд цагдан хорих байрны дарга-1, ахлах шийдвэр гүйцэтгэгч-1, шийдвэр гүйцэтгэгч-3, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч-1, техник хяналтын ажилтан-1, ахлах нягтлан бодогч-1, нярав-1, ээлжийн дарга-3, хамгаалалтын ажилтан-5, их эмч-1, хүний тоо бүртгэлийн туслах-1 гэсэн орон тоотойгоор Иргэний болон Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, цагдах хорих, таслан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль журмын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

                                                                                       -оо0оо-

Back to top button